Зүгээр л ...
Friday, December 5, 2008
НЭЭРЭВ
ХАРААЛ ИДСЭН ӨДӨР!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!Бардамнал гэх зүйл давамгайлах шалтгаан нь болсоноос болж бардогийн ертөнцөд байгаа сүнс хүний төрлийг сонгодог гэдгийг уншаад нилээдгүй гайхав. Бардамналыг тийм ч сүртэй зүйл биш гэж бодсон маань бас л алдаа бололтой. Бардогийн ертөнцөд янз бүрийн зам болох гэрлүүд тухайн сүнсэнд харагддаг боловч тухайн сүнсний өөрт нь шинж чанар шахуу болж хөгжсөн дадал зуршилаас шалтгаалж гэрлүүд эсвэл маш тааламжтай санагдаж эсвэл хурц тод ойртохын аргагүй эсвэл нэг л жихүүдэс төрүүлмээр санагддаг аж. Харин үүнээс болж буруу зам сонгоод доод төрөл рүү шуударчихийн бол дахиад л төрөх үхэх өвдөх амьдрахын зовлонг эргэлт буцалтгүй эдлэх л болно. Энэ бүхэн тийм ч хүсмээр юм биш. Хамгийн боломжийн хүний төрөл ч гэсэн тэр. Бүр асур болон тэнгэр эрхэсийн төрлийг олсон ч гэсэн энэ төрөлдөө таарсан зовлонг эдэлсээр үхэж дахиад л нэг төрөл сонгох болно. Хэдий тэнгэр бурхадын төрлийг олоод дураараа дургиж бидний төсөөлдөгчгүй ид шидийн амьдралаар хүний ертенцийн хэмжүүрээр хэдэн мянган жил амьдарч болох хэдий ч энэ бүхэн бас л сансарын хүрдэн дотроо л тул дараагийн удаа муу төрөл олж болох аюултай. Харин сансарын энэ хүрдэнээс гарах юм бол дахиад зовлон гэж байхаа болино бас сансарын хүрдний ойлголтоорх жаргал гэж үгүй болно. Буддагийн биднийг хадуурч магадгүй хэмээн чимээгүй өнгөрсөн гэгээрэгсэдийн мэдэрдэг тэр агуу мэдрэмжийг мэдрэх байх гэж итгэж байна. Бардамнал ярьж байгаад ёстой хадуурчихлаа шүү. Хүний хийж үйлдэж хэлж буй бараг бүхий л зүйлээс бардамнал үнэртэж байгааг анзаараад их гайхав. Бодсон чинь ер нь хүмүүс хийсэн хэлсэн гээд чаддаг зүйлс гээд өөрийн гэх зүйлээрээ их бага хэмжээгээр хамаа намаагүй бардам загнаж байдагийг санав. Ингэж бардам загнахад нь тэдэнд үнэхээр шалтгаан байгаа гэж итгэцгээдэг нь нэг бодлын зөв ч юм шиг. Гэхдээ тэр үнэн гэж итгэж байсан шалтгаан нь тийм ч найдваргүй зүйл байгаад бид өөрсдөдөө ёстой хэрэггүй саад болох нэг буруу дадал зуршил хөгжүүлсэн бол яана. Үүнээсээ болж үхээд бардогийн ертөнцөд очихын цагт энэ дадлаасаа болж буруутвал яана. Бардогийн ертөнц байдаг гэдэгт итгэдэггүй, үхээд дахин төрөл олдогт үнэмшдэггүй бол энэ бүхэн утгагүй мэт санагдаж болох л юм. Гэхдээ би илүү өндөр ухамсарт хүмүүсийн захиж үлдээсэн тойрч гардаггүй дайрч гардаг тэр зүйлийн талаарх мэдээлэлд итгэж байна.
Wednesday, December 3, 2008
ASCII code үргэлжилэл
ALT гэдэг товч дарж байгаад оруулахад20.¶ Pilcrow (Paragraph Sign)
21.§ The section sign
22.▬ Long and Thick Minus Sign
23.↨ Up & down arrows
24.↑ Up arrow
25.↓ Down arrow
26.→ Right arro
27.← Left arrow
28.∟ 90º degree angle
29.↔ Left and right arrow
30.▲ Solid up arrow
31.▼ Solid down arrow
эдгээр ASCII дүрснүүд гарна гэж байгаа.
Илүү ихийг эндээс харж болно.