Friday, March 6, 2009

Сонирхож байна уу?

“Үндэсний өгөгдөл мэдээллийн төв”-д

ажилтан шалгаруулах зар



Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн газрын “Цахим Монгол” хөтөлбөрийн хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа Монгол Улсын Засгийн Газрын “Үндэсний өгөгдөл мэдээллийн төв” (Government Integrated DataСenter) ашиглалтанд орох гэж байгаатай холбогдуулан дараах ажлын байранд тогтвор суурьшилтай ажиллах этгээдүүдийг сонгон шалгаруулж ажилд авна. Мөн Солонгост харгалзах чиглэлээр нь сургалтанд хамруулана. Үүнд:

Manager /2 хүн/
Ажлын байрны тодорхойлолт
· Байгууллагын бүх менежментийг хариуцаж, операторуудыг ахлаж удирдана.

Тавигдах шаардлага.
· Англи хэлтэй.

· Мэдээллийн технологийн холбогдох мэргэжилтэй.

· Мэдээллийн технологийн чиглэлийн байгууллагад хоёр буюу түүнээс дээш жил ажилласан байх.

· Өгөгдлийн системийн (server, router, switch, firewall г.м) болон бусад тоног төхөөрөмжийн (electricity, machinery г.м) талаар ерөнхий мэдлэгтэй байх.



System Operator /4 хүн/
Ажлын байрны тодорхойлолт
· Сервер төхөөрөмжүүд болон өгөгдөл хадгалах системүүдийг хариуцаж ажиллана.

· Сүлжээ болон түүний тоног төхөөрөмжүүдийг хариуцан ажиллана.(router, switch)

· DBMS(DataBase Management System)-ийг хариуцан ажиллана. (oracle)

Тавигдах шаардлага.
· Англи хэлтэй.

· Мэдээллийн технологийн холбогдох мэргэжилтэй.

· Сүлжээ, өгөгдлийн сан болон серверийн үйл ажиллагаанд хоёр болон түүнээс дээш жил мэргэшсэн байх.

· Сүлжээний тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг дунд буюу түүнээс дээш түвшинд эзэмшсэн байх. (Cisco CCNA, CCNP эсвэл CCIE байвал сайн)



Security Operator /2 хүн/
Ажлын байрны тодорхойлолт
· Байгууллагын аюулгүй байдлын тоног төхөөрөмжүүдийг хариуцан ажиллана. (ССТV, Biometrics г.м)

· Сүлжээний аюулгүй байдлын тоног төхөөрөмжүүд, програм хангамжуудыг хариуцан ажиллана. (Firewall, IDS г.м)

Тавигдах шаардлага.
· Англи хэлтэй.

· Мэдээллийн технологийн холбогдох мэргэжилтэй.

· Сүлжээний аюулгүй байдлын чиглэлээр хоёр болон түүнээс дээш жил мэргэшсэн байх.

· Сүлжээний аюулгүй байдлын чиглэлд дунд буюу түүнээс дээш түвшинд эзэмшсэн байх. (Cisco CISSP эсвэл CCIE байвал сайн)



Infrastructure Operator /2 хүн/
Ажлын байрны тодорхойлолт
· Байгууллагын цахилгаан түгээлт болон бусад тоног төхөөрөмжүүдийн хэвийн үйл ажиллагаа, гэмтэл, засвар үйлчилгээг хариуцан ажиллана. (UPS, Air-ventilation, fire-fighting, power generator, alarm system, power distribution system г.м)

Тавигдах шаардлага.
· Англи хэлтэй.

· Цахилгаан болон электроникийн мэргэжилтэй.

· Мэргэжлийн чиглэлд хоёр болон түүнээс дээш жил мэргэшсэн байх.



Сонирхсон этгээдүүд диплом, сертификатынхаа баталгаажуулсан хуулбар, CV, төрийн албан хаагчийн анкет бөглөн 2009 оны 3 сарын 15-ний дотор манайд ирүүлнэ үү.

Хаяг: Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс. Сүхбаатар 1, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот 15160. 210 тоот өрөө.

Ахлах мэргэжилтэн Г.Нямдорж.

Мэргэжилтэн Э.Түмэннаст.



Утас: 976-11-331621, Факс: 976-11-330780

Улаанбаатар 13, Шуудангийн хайрцаг 785,

Электрон шуудан: tumennast@icta.gov.mn

Вэб хуудас: www.icta.gov.mn

0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home